Skip to main content
“The Future of Coal Baganuur 2023” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ,БИЗНЕС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ОРОЛЦЛОО

“The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны форум Багануур дүүрэгт 2023 оны 8 ДУГААР САРЫН 24 нд болж өндөрлөлөө.

ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТАНДАЛТ СУДАЛГАА НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРЭГТ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр Нийслэлийн 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид болон процессын дахин инженерчлэлийн баг, ажлын хэсгийн гишүүд оролцсон уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

ХОТЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛД ЕБС СУРГУУЛИУДЫН ТӨВЛӨРӨЛ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ ийн Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс нь Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөний математик загварчлалыг боловсруулж, Нийслэлийн автозамууд дээрх тээврийн хэрэгслийн хурдыг Автобусны төлбөрийн систем дээр үндэслэн тооцоолол хийж, ЕБС сургуулиудын төвлөрөл түгжрэлд ямар нөлөө үзүүлж буй тухай судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ПРОЦЕССИЙН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГААГ АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ, ХЭНТИЙ АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвөөс "Процессын дахин инженерчлэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Сэлэнгэ, Хэнтий, Архангай аймгуудад зохион байгуулж  уг уулзалтад давхардсан тоогоор 1000 гаруй төрийн алба хаагчид хамрагдав.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙХ АЖИЛ СЭЛЭНГЭ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

Засгийн Газрын Хяналт Хэрэгжүүлэх Газар, Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв хамтран эхний удаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт процессын дахин инженерчлэл хийхээр Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.

️ЭРДЭНЭТ ХОТНОО “ ХАМТДАА ХӨГЖЬЕ -2023 “ ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ БОЛЛОО

Эрдэнэт хотноо Хамтдаа хөгжье 2023 форум болж нийгэм, эдийн засаг, орон нутгийн цахим шилжилт, бүсчилсэн хөгжлийн илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ ийн захирал Б. Дөлгөөн, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ХАРВАРД, КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИДЭНТЭЙ НЭГДЛЭЭ

Харвардын их сургуулийн Vivaan Shanker Misra /Энэтхэг/, Jose Ignacio /Чили/, Omar Antonia /Доминикан/, Vinicius Bueno /Бразил/, Колумбын их сургуулийн Ж. Хулан /Монгол/, Yanti Silviana /Индонез/ нарын 6 оюутан Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв ҮТУГ-д судалгааны багтай хамтран ажиллахаар хүрэлцэн ирлээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-ын санаачилгаар “ТӨРИЙН ЧАДАМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-ын санаачилгаар "ТӨРИЙН ЧАДАМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ" сэдэвт сургалтыг Удирдлагын академийн Төрийн инноваци хөгжлийн албатай хамтран зохион байгуулж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэгсдийн дүнг хүлээлгэн өглөө

Эрдэнэс Монгол ХХК-ны нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын ажлын хэсэг өнөөдөр /2023.02.03/ тестийн шалгалтын болон ярилцлагын нэгдсэн дүнг эцэслэж, ажлын байр тус бүр дээрх шалгаруулалтын дүнг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод хүлээлгэн өглөө.

Subscribe to Байгууллагын үйл ажиллагааны тухай