Skip to main content
ЗУРАГ

️ЭРДЭНЭТ ХОТНОО “ ХАМТДАА ХӨГЖЬЕ -2023 “ ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ БОЛЛОО

️Өнгөрсөн 7 хоногт Эрдэнэт хотноо Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ , НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөл, Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 20 гаруй байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцсон Хамтдаа хөгжье 2023 форум боллоо. Энэхүү форумаар нийгэм, эдийн засаг, орон нутгийн цахим шилжилт, бүсчилсэн хөгжлийн илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. 

Шинэ сэргэлтийн бодлого хурдасгуур төв УТҮГ – өөс Дэд бүтэц хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н. Батдорж “ Шинэ сэргэлтийн бодлого, орон нутгийн дэд бүтцийн хөгжил” сэдэвт илтгэлээрээ оролцож Хөрөнгө оруулалт татахдаа түүнийг дагасан НОУ –ХАУГ сурах нь чухлыг онцложээ.