Эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, залруулах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга дор Засгийн газар боловсруулаад буй нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм.
Хурлаар аж үйлдвэр, ногоон хөгжил, эрчим хүч, хот хөдөө, төрийн бүтээмж, боомтын сэргэлтийн хүрээнд эрдэмтэн, судлаач, ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан бөгөөд төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн “Аж үйлдвэрийн сэргэлт- Шинжлэх ухааны оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
"Цемент шохой" төрийн өмчит хувьцаат компаниас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Хөтөл эдийн засгийн форум-2022”-ыг зохион байгууллаа. Тус форумд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн оролцож “Шинэ сэргэлтийн бодлого, боломж” сэдвээр илтгэл тавилаа.
"Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан.