Skip to main content
Хөтөл эдийн засгийн форум-2022

“ХӨТӨЛ ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ-2022”-Д ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

"Цемент шохой" төрийн өмчит хувьцаат компаниас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Хөтөл эдийн засгийн форум-2022”-ыг зохион байгууллаа. Тус форумд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн оролцож “Шинэ сэргэлтийн бодлого, боломж” сэдвээр илтгэл тавилаа.

Форумын хүрээнд хот хөдөөгийн сэргэлт, Хөтөлийн барилгажилт, ипотекийн зээл, аж үйлдвэрийн сэргэлт, Хөтөл хотын хөгжлийн боломжууд зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж харилцан санал солилцсон юм.

Форумд Зам тээврийн дэд сайд, Ж.Бат-Эрдэнэ, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж нарын албаныхан болон эдийн засагчид оролцлоо.