Skip to main content
БАГАНУУР ДҮҮРЭГ

“The Future of Coal Baganuur 2023” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ,БИЗНЕС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ОРОЛЦЛОО

“The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны форум Багануур дүүрэгт 2023 оны 8 ДУГААР САРЫН 24 нд болж өндөрлөлөө.

Нүүрсний үнийг индексжүүлэх, коксын үйлдвэр, Багануурын цахилгаан станцыг байгуулах зэрэг чухал асуудлыг хэлэлцсэн тус хэлэлцүүлэгт ШСБХТ ийн захирал Б.Дөлгөөн оролцож “ Шинэ сэргэлтийн бодлого “ сэдвээр илтгэл тавьж оролцов .

Уг арга хэмжээнд Элчин сайдын яамдууд, Эрдэнэс Монгол ХХК болон Дулааны цахилгаан станцууд, Гадаад дотоодын компаниуд, Start Up компаниуд зэрэг 60 гаруй аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага оролцов.

Мөн тус компаниудтай бизнесийн харилцаагаа дараагийн түвшинд гаргах B2B уулзалт, түрээслэх боломжтой объектуудын өртөөчилсөн аялал, уурхайн олборлолтын үйл ажиллагаатай танилцах өртөөчилсөн аялал, техник, технологийн үзэсгэлэнгийн арга хэмжээ, онцгой байдлын ерөнхий газраас агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилтыг зохион байгууллаа.