Skip to main content
ЗУРАГ

ХОТЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛД ЕБС СУРГУУЛИУДЫН ТӨВЛӨРӨЛ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ

         Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-ийн Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс нь Улаанбаатар хотын зорчих  хөдөлгөөний математик загварчлалыг боловсруулж, Нийслэлийн автозамууд дээрх тээврийн хэрэгслийн  хурдыг Автобусны төлбөрийн систем дээр үндэслэн тооцоолол хийж, ЕБС сургуулиудын төвлөрөл түгжрэлд ямар нөлөө үзүүлж буй тухай судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм. 

         Тус судалгааг  МУИС-ын Хэрэглээний математикийн тэнхим, МУИС-ын багш, дэд профессор  М.Мэнд-Амартай  хамтран хийж байгаа бөгөөд  өнөөдөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн болон бусад албаны хүмүүстэй уулзаж  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, судалгааны ажлуудын талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжтэй санал солилцов.  


     Уулзалтад ШСБХТ-ийн захирал Б. Дөлгөөн, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ч.Алтан-Өлзий Ногоон бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга Г.Ганбат болон судалгааны ажлын хэсгийнхэн оролцлоо.