Skip to main content
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ  ийн захирал Б. Дөлгөөн , Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д . Одгэрэл

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ ийн захирал Б. Дөлгөөн, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд  Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтийн судалгааны чиглэлээр эрдэмтэн судлаачдын төрийн захиалгаар хийгдсэн бүтээлүүдийн хадгалагдаж буй сангийн мэдээллүүдийг ашиглах бөгөөд цаашид хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичгийг үзэглэлээ. 2023 оны байдлаар Шинжлэх ухаан технологийн санд нийтдээ 4000 гаруй төрийн захиалгаар хийгдсэн судалгааны ажлын тайлан бий  бөгөөд  энэхүү санамж бичгийн хүрээнд  тухайн чиглэлийн судалгааг хийсэн эрдэмтэдтэй ч хамтран ажиллах боломж ийнхүү нээгдэж байна .