Skip to main content
Б.Жавхлан: Шинэ сэргэлтийн бодлогоор улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй зургаан хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэнэ.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.12.28) 14:15 цагт 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Шинэ сэргэлтийн бодлогын тулгуур нь эрдэс баялгийн салбар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын Их хурал дээр эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу шинэ сэргэлтийн бодлого” танилцуулсан.

Э.Болормаа: Дундаж давхаргыг тэлэх зорилготой шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ₮100-120 их наяд шаардлагатай.

Шинэ сэргэлтийн бодлогын зорилго, өмнөх хөгжлийн бодлогуудаас юугаараа ялгаатай талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа мэдээлэл өгсөн юм.

ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022: Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогоор ДНБ-ийг богино хугацаанд гурав дахин тэлнэ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай өнөөдөр танилцлаа.

“ХӨТӨЛ ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ-2022”-Д ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

"Цемент шохой" төрийн өмчит хувьцаат компаниас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Хөтөл эдийн засгийн форум-2022”-ыг зохион байгууллаа. Тус форумд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн оролцож “Шинэ сэргэлтийн бодлого, боломж” сэдвээр илтгэл тавилаа.