Skip to main content
Zuvluguun

ТӨРИЙН ЧАДАМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ СЭДВЭЭР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Нийгмийн даатгалын eрөнхий газраас зохион байгуулж буй "Нийгмийн даатгалын байгууллагын удирдах ажилтны сургалт- зөвлөгөөн" сэдэвт зөвлөгөөн 2023 оны 9 дүгээр сарын 28-нд болж өндөрлөлөө. Зөвлөгөөний гол зорилго нь салбарын удирдах ажилтнуудад зориулж нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, бодлогын зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох цаашид анхаарах асуудлуудаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад чиглэгдсэн  уулзалт байв . Тус уулзалт зөвлөгөөнд ШСБХТ-ийн захирал Б.Дөлгөөн "Төрийн чадамжийг бүрдүүлэх нь" лекцийг танилцууллаа. Төрийн чадамж гэдэг нь төр боловсруулсан бодлого, төсөл хөтөлбөрөө үр ашигтайгаар хэрэгжүүлэх чадварыг хэлдэг бөгөөд энэ нь төрийн байгууллагуудын хэрэгжүүлэх чадвараас шууд хамааралтай юм.