Skip to main content
Erchim huch

ОЛОН УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧУУЛГАН-2023 БОЛЖ БАЙНА

АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбоо”-той хамтран “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 9 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
4 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд ШСБХТ-ийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдорж "Эрчим хүчний салбарт бөөний зах зээлийг нэвтрүүлэх боломж" сэдвээр илтгэл тавьж танилцууллаа. 
Уг чуулга уулзалтаар тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хөгжилд сайн засаглалын гүйцэтгэх үүрэг, засаглалыг сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар санал дэвшүүлж хэлэлцэх, тулгарч буй асуудлыг санал, зөвлөмжөөр хэлэлцэх зорилготой юм.