Skip to main content
ЗУРАГ

ТӨРИЙН АЛБАНЫ ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ ҮР ДҮНГЭЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар  танилцуулав.

Өнгөрсөн 4 сарын хугацаанд  ХНХЯ, ЦХХХЯ, ЗГХХГ ШСБХТ хамтран хийсэн Төрийн албаны Процeссын дахин инженерчлэл тандалт судалгааны ажил нь орон нутгийн  3 бүсийн 14 аймагт, 240 гаруй процесст, 8 төрлийн дүн шинжилгээг хийлээ.
Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл  нь олон талт судалгаа шинжилгээнд суурилж явагддаг бөгөөд зөвхөн иргэдийн сэтгэл ханамжаас гадна төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.