Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар танилцуулав.
APRC_2023 Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын XV чуулган 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдаж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийг хамарсан “Төрийн албан хаагчийн судалгаа”-г цахим хэлбэрээр явуулж, үр дүнг Төрийн албаны зөвлөлд танилцууллаа.
Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд Ээлжит 10 дугаар уулзалт 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Өнөөдөр Нийслэлийн 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид болон процессын дахин инженерчлэлийн баг, ажлын хэсгийн гишүүд оролцсон уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвөөс "Процессын дахин инженерчлэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Сэлэнгэ, Хэнтий, Архангай аймгуудад зохион байгуулж уг уулзалтад давхардсан тоогоор 1000 гаруй төрийн алба хаагчид хамрагдав.
Засгийн Газрын Хяналт Хэрэгжүүлэх Газар, Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв хамтран эхний удаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт процессын дахин инженерчлэл хийхээр Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.
Эрдэнэт хотноо Хамтдаа хөгжье 2023 форум болж нийгэм, эдийн засаг, орон нутгийн цахим шилжилт, бүсчилсэн хөгжлийн илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ ийн захирал Б. Дөлгөөн, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Харвардын их сургуулийн Vivaan Shanker Misra /Энэтхэг/, Jose Ignacio /Чили/, Omar Antonia /Доминикан/, Vinicius Bueno /Бразил/, Колумбын их сургуулийн Ж. Хулан /Монгол/, Yanti Silviana /Индонез/ нарын 6 оюутан Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв ҮТУГ-д судалгааны багтай хамтран ажиллахаар хүрэлцэн ирлээ.