Skip to main content
Heleltsuuleg

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХУРДАСГУУР ТӨВӨӨС ТҮГЖРЭЛИЙН СУДАЛГААГАА ХЭЛЭЦҮҮЛЛЭЭ.

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс “Улаанбаатар хотын зорчигч хөдөлгөөний математик загварчлал”, “ЕБС-уудын түгжрэлд үзүүлж буй нөлөө “ сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааны тайлан хурал 2023.12.01 нд  болж өнгөрлөө.


✅Тайлангийн үеэр “Улаанбаатар хотын автомашины багтаамж” -ШСБХ -ын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн,“Түгжрэлийн оношилгоо” судалгааны танилцуулга” - Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ч.Алтан-Өлзий,“Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын түгжрэлд үзүүлэх нөлөөлөл” -МДШХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Энхболд, “Улаанбаатар хотын зорчигч хөдөлгөөний урсгалын математик загварчлал, симуляцийн судалгаа төсөл” -МУИС-ийн Математик, хэрэглээ төвийн судлаач М.Мэнд-Амар нар илтгэл тавьж хэлэлцүүллэв.


✅Тус хэлэлцүүлэгт нийтийн тээвэр авто замын холбогдох байгууллага агентлагийн албаны хүмүүс оролцож судалгааны талаар санал бодлоо солилцлоо . Бид цаашдаа Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн хийсэн судалгаа шинжилгээг ийнхүү дэс дараатайгаар олон нийтэд болон холбогдох албанийнханд танилцуулахаар төлөвлөж байна.