Skip to main content
Шинэ сэргэлтийн бодлого ба ЖДҮ салбар

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ СЭДВЭЭР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

“Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагаас ERI-тай хамтран 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Шинэ сэргэлтийн бодлого ба ЖДҮ салбар” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр танилцуулга хийсэн бөгөөд ХХААХҮЯ, ЗГХЭГ, МҮХАҮТ, ЖДҮГ-аас аж үйлдвэрийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Үүний дараа Шинэ сэргэлтийн бодлогын талаарх ЖДҮ эрхлэгчдийн хүлээлт, тулгарч буй асуудал, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэж, оролцогч талууд санал шүүмж солилцлоо.

Хэлэлцүүлэгт 70 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож санал, сэтгэгдлээ хуваалцсан юм.