Сэлэнгэ аймгийн төрийн алба хаагчдад сургалт явууллаа
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 40 гаруй алба хаагчдад “Асуудлаар хөтлөгдсөн давталтат тохируулга” сэдвийн хүрээнд танхимаар болон цахим хэлбэрээр 3 цагийн сургалт явууллаа.
Тус сургалтаар төрийн үйл ажиллагаанд түгээмэл тулгардаг асуудлуудыг зөв тодорхойлох, боломжит шийдлүүдийг алхам, алхамаар загварчлах аргачлалын талаар онолын ойлголт хүргэсэн бөгөөд сургалтад хамрагдагчдыг багт хуваан дасгал ажиллууллаа.
Сургалтыг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн, төслийн менежер Б.Намуун нар хөтлөн явуулсан бөгөөд шинэ сэргэлтийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн болон төрийн чадамжийг бүрдүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэлээ.
Арга хэмжээний төгсгөлд нийт сургалтад хамрагдсан алба хаагчдаас сургалтын үр дүнгийн талаар асуумж явуулахад сургалтын агуулга 100 хувь ойлгомжтой, 66.7 хувь нь асуудлаар хөтлөгдсөн давталтат тохируулгын арга нь цаашдын ажилд нь хэрэг болохоос гадна сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй боллоо хэмээн дүгнэжээ.