ӨРГӨМЖИТ КОНСУЛУУДЫН 10 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Гадаад харилцааны яам хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд Ээлжит 10 дугаар уулзалт 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, зөвлөлдөх уулзалтаараа тодорхой асуудал хэлэлцдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн уулзалт “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд болж өнгөрөв.
Энэ удаагийн Өргөмжит консулын 10 дугаар уулзалтад гадаадын 33 оронд томилогдон ажиллаж байгаа 46 Өргөмжит консул оролцсон бөгөөд тус зөвлөлдөх уулзалтад ШСБХТ-ийн захирал Б.Дөлгөөн “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвээр илтгэл тавилаа .
Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсыг төлөөлж 49 оронд 75 Өргөмжит консул ажиллаж байна.