Skip to main content
ГАЗРЫН ГҮНИЙ ЭРЧИМ ХҮЧ,НОГООН УСТӨРӨГЧ,ТАРХМАЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ БОЛОМЖ сэдвээр илтгэл тавигдлаа.

ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт” сэдэвт арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын төлөөллүүд оролцсон бөгөөд арга хэмжээнд ХБНГУ-ын 2, БНХАУ-ын 1, Монгол Улсын 1 судлаач газрын гүний эрчим хүч, ногоон устөрөгч, тархмал эрчим хүчний боломж сэдвүүдээр тус бүр өөрсдийн илтгэлээ танилцуулав.
Оролцогчид Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах, боломж, тулгарч буй хүндрэлүүд, гарц шийдлүүдийг нээлттэй хэлэлцлээ.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ,БОЛОМЖ,ШИЙДЭЛ  СЭДЭВТ ИЛТГЭЛ ТАВИГДЛАА.

“Build Mongolia 2024” олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэд технологийн үзэсгэлэн 2024 оны 04 сарын 24-26 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав. Тус үзэсгэлэнгийн үеэр эрчим хүчний форум зохион байгуулагдсан бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн төслийн менежер Э.Лхагвасүрэн “Сэргээгдэх эрчим хүчний экспортын тулгамдаж буй асуудал, боломж, шийдэл” сэдэвтэй танилцуулга хийлээ.

Алсын хараа 2050 болон Шинэ сэргэлтийн бодлогын 2.4.1 дэх зорилтын хүрээнд тус судалгааг хийсэн бөгөөд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн экспортлох Азийн супер сүлжээнд холбогдох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм. Судалгаанд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, боломж, БНХАУ-ын эрчим хүчний салбарын үзүүлэлт, цаашдын төлөвлөгөө, экспортын төслийн боломж, боломжит хувилбаруудын дэвшүүлсэн болно.

АВСТРАЛИ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРХЭН ХИЙГДДЭГ ВЭ .

ШСБХТ-өөс Төрийн албан хаагчийн цахим хэрэглээ түүний нэгдсэн удирдлагын тухай Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд заасныг бусад улсын дүрэм, журам, хууль тогтоомжтой харьцуулан судалгааг хийлээ. 
Австрали улсын жишгийг судлахад тухайн улсын төрийн албан хаагч иргэний хувиар олон нийтийн сүлжээнд өөрийгөө илэрхийлэх, нийтийн платформуудыг ашиглах, хувийн амьдрал болон улс төрийн бие даасан үзэл бодолтой байх эрхтэй.

“ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ЗЭРЭГЦЭН АЖИЛЛУУЛАХ НЬ ” сэдэвт сургалт боллоо.

2024 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд АНУ-ын Хөгжлийн Агентлагийн хэрэгжүүлж буй Монголын Эрчим Хүчний Засаглал хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Сэргээгдэх Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлж, хөгжлийг дэмжих зорилгоор “Тархмал эх үүсвэрийг түгээх сүлжээнд зэрэгцэн ажиллуулах нь” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.

КАНАД УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТОМИЛОЛТЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ.

Төрийн албан хаагчийн албан томилолт, түүний нэгдсэн удирдлагын тухай Монгол Улсын эрх зүйн орчин, хэм хэмжээ, батлагдсан стандартыг судлах, олон улсын стандарт Монгол Улсад нэвтэрсэн байдал, албан томилолтын талаарх олон улсын сайн туршлагыг судлан ижил төстэй, ялгаатай талуудыг тодорхойлов.

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ ТӨРЛИЙН СТАНДАРТЫГ БУСАД УЛСЫН СТАНДАРТТАЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА” ХИЙГДЛЭЭ.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газраас Монгол Улсын төрийн албаны зарим төрлийн стандартыг бусад улсын стандарттай харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэн холбогдох байгууллагад хүргүүллээ.