Skip to main content
Хуульчдын өдөрлөгт оролцов

“Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг - 2022” арга хэмжээнд оролцов

Монголын хуульчдын холбоо, Өмгөөллийн "ДиБи энд ЖиТиЭс" ХХК хамтран “Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг - 2022” арга хэмжээг 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага оролцсон бөгөөд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв байгууллагын үйл ажиллагаа болон Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа. Энэ үеэр "Төр захиргааны байгууллагын ажлын онцлог" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тус төвийн захирал Б.Дөлгөөн оролцлоо.