As the former Minister of Mineral Resources and Energy of Mongolia (2008-2012), he is one of most prominent public fi
Байгалиа хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг бий болгоно.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй өрнүүлж ирсэн иргэн ААН байгууллагыг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Усны нөөцийг хамгаалж, хүн амыг баталгаат ундны усаар хангах, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усыг дахин ашиглах, хиймэл нуур, хөв цөөрөм байгуулж, ширгэсэн гол горхи, булаг, шандыг нөхөн сэргээнэ.
Байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг аймаг нийслэлд бүсчилэн байгуулна.
Эдийн засаг, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ байгаль хамгаалах үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалж, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн 150 жилийн хугацаанд дэлхийн дулаарал 1 хэмээр нэмэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 76 хувь цөлжилт, газрын доройтолд нэрвэгдээд байна. Нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувь ой мод, усны нөөцийн 98 хувийг гадаргын ус эзэлж байна.
Хог хаягдал байгал орчинд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд дахин боловсруулалт 10% байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 76 хувь цөлжилт, газрын доройтолд нэрвэгдээд байна.
Нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувь ой мод, усны нөөцийн 98 хувийг гадаргын ус эзэлж байна.
Хог хаягдал байгал орчинд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд дахин боловсруулалт 10% байна.
Нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувь ой мод, усны нөөцийн 98 хувийг гадаргын ус эзэлж байна.
Байгальд ээлтэй дэвшилтэт технологид суурилан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, энгийн болон аюултай хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж байгуулах төсөл, усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх "Хөх морь"төслүүдийг хэрэгжүүлнэ.
Шинээр тарьж арчилж ургуулсан мод, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэнэ.
Хамгаалалтад авсан гол мөрний урсац бүрэлдэх эх, ус хангамжийн эх үүсвэрийн болон томоохон голуудад барьсан усан сангийн тоог нэмэгдүүлж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
Нийгмийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ногоон технологийн дагуу барьж урсгал зардлыг бууруулна.
Хог хаягдлын дахин боловсруулалтын хэмжээг 40%-д хүргэнэ.
Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тогтоон барина.
Парисын хэлэлцээр, тогтвортой хөгжлийн зорилгууд зэрэг олон улсын шаардлагад нийцсэн барилга байгууламж, үйлдвэр, технологи бий болж, байгаль орчинд эерэг нөлөөлөл бий болгоно.
Ногоон хөгжлийн сэргэлт, түүний хэрэгжилтийн эргэн тойронд
As the former Minister of Mineral Resources and Energy of Mongolia (2008-2012), he is one of most prominent public fi
Монгол Улсын Засгийн газраас “Business friendly Mongolia” хөтөлбөрийг Бахрайн Улсын хөрөнгө оруулалт, бизнес орчны сайн туршлагад тулгуурлан хэрэгжүүлэхээр баталсан. Энэ хүрээнд Бахрейны хаант улсын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн /EDB/ гүйцэтгэх захирал болон бусад албаны төлөөллүүд албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны санал солилцлоо.
Эрчим хүч, уул уурхайн дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд салбарын томоохон аж ахуйн нэгж болон судлаач, шинжээчдийн бүрэлдэхүүн багтаж байна.
Орон сууцны хөнгөлөлттэй 6%-ийн ипотекийн зээлийн хөтөлбөрт 130 мянга гаруй иргэд хамрагдсан эерэг үзүүлэлт байгаа боловч УБ хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл болон гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зэрэг асуудлууд сайжрахгүй хэвээр үргэлжилсээр байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичиг батлагдаад 3 жил байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан тэргүүлэх зорилтууд хэрхэн биелж, макро эдийн засагт үзүүлэх нөлөө нь хэдэн хувьтай байгаа талаар мөн цаашид анхаарах асуудлыг тус төвийн " Ногоон шилжилтийн судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөр "-ийн газрын дарга Л.Даваажаргал сэтгүүлчдэд танилцууллаа.