УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ДҮН ГАРЛАА
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв нь Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн Улаанбаатар хотын зорчигч хөдөлгөөний математик загварчлал, ЕБС-уудын түгжрэлд үзүүлж буй нөлөө сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтад Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Монгол Улсын сайдын Ажлын албаны дарга Ц.Батгэрэл, ЗХУТ захирал С.Адьяасүрэн, МУИС-ын "Математик хэрэглээ төв"-ийн багш М.Мэнд-Амар болон албаны хүмүүс оролцов. Өнгөрсөн 4 сарын туршид хийгдcэн энэхүү судалгааг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга Ч.Алтан-Өлзий, мэргэжилтэн Г.Энхболд, Б.Солонго, Б.Мичидмаа, Х.Хашбат, Э.Бат-Очир нар хийж дуусгаж ийнхүү танилцууллаа.