Skip to main content
зураг

ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА ДҮН ШИНЖИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА.

ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА ДҮН ШИНЖИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА.

2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа холбогдох байгууллага, албан тушаалтнуудад нээлттэй танилцуулан, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус танилцуулга, хэлэлцүүлэгт олон судалгааны дүнг танилцуулсны нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдсэн “Процессын дахин инженерчлэл”-ийн ажлын үр дүн байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2023 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд хийгдсэн процессын дахин инженерчлэлийн ажлын үр дүн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж 2024 оны 1 дүгээр сараас холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон төдийгүй Эрүүл мэндийн яам, Байгаль, орчин, ногоон хөгжлийн яамны харьяа байгууллагуудын үйлчилгээнд дахин инженерчлэлийн ажлыг хийхээр шийдвэрлэсэн билээ. 

Процессын дахин инженерчлэл-ын онцлох үр дүнд : Иргэн төрийн үйлчилгээ авахад, төрийн албан хаагч чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй эрсдэлүүдийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээний баг томилогдон эрсдэлийн бүртгэл, цахим судалгаа, ярилцлага, тандалт зэргийг хийж олон эх сурвалжаас 1,999 эрсдэлийн тохиолдлыг бүртгэж, үнэлсэн байна. Бүртгэгдсэн эрсдэлийн 1,019 нь процесстой холбоотой байх бөгөөд 474 нь нийгмийн даатгалын, 375 нь халамжийн, 170 нь хөдөлмөрийн үйлчилгээтэй тус тус холбоотой байна. Нийгмийн даатгалын “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”, халамжийн “Ахмад настанд олгох дэмжлэг, хөнгөлөлт олгох”, хөдөлмөрийн  “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх” үйлчилгээнүүд нь хамгийн өндөр эрсдэлтэй үйлчилгээнүүд гэж тогтоогдсон байна.