Skip to main content
зураг

ТӨРИЙН БҮТЭЭМЖ СЭДВИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ  ОРОН НУТГИЙН 9 АЙМАГ ОНЛАЙНААР , ЗАСГИЙН ГАЗРЫН ЯАМ АГЕНТЛАГ БҮХИЙ 17 БАЙГУУЛЛАГА ОРОЛЦЛОО.

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлант хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэг Төрийн бүтээмж, Төрийн чадамжийг бүрдүүлэх нь сэдвийн хүрээнд хийгдсэн бөгөөд ШСБХТ-ийн захирал Б.Дөлгөөн: Төрийн чадамжийг бүрдүүлэх нь”, Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга Б.Аз: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдсэн Процессын дахин инженерчлэл” танилцуулга, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ч.Алтан-Өлзий: “Төрийн албан хаагчийн их өгөгдлийн шинжилгээ судалгаа”, Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын мэргэжилтэн Ө.Баясгалан:  “Төрийн албаны чанарын судалгаа-Цахим” Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Гантуяа “Төрийн албаны чанарын судалгаа- Ярилцлага” танилцуулгуудыг тус тус хийлээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс хийж буй эдгээр судалгаа  дүн шинжилгээнүүд нь холбогдох хариуцлагатай албаныханд болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн үр дүнд нөлөөлөхүйц  хэмжээний урт болон богино хугацаанд хийж буй бодит судалгаа юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Увс, Дундговь, Архангай, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд онлайн хэлэлцүүлэгт орсноороо илүү онцлог хэлэлцүүлэг боллоо. Мөн Ерөнхий сайдын ажлын алба, ЗГХЭГ, ЗГ-ын  хүний нөөцийн газар, ХНХЯ, БШУЯ, Сангийн яам, ТАЗ, НЗДТГ, НДЕГ, УБЕГ, ТЕГ, ХХҮЕГ, СХЗГ, Удирдлагын академи, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, НҮБ- ын Хөгжлийн Хөтөлбөр зэрэг нийт 17 байгууллага оролцлоо.