Skip to main content
Зохион байгуулсан хамт олон

Томилолт - Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн судалгааны баг Сэлэнгэ аймагт ажиллалаа

Шинэ Сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Захиргаа удирдлагын хэлтэсийн дарга Л.Дашдэмбэрэлээр ахлуулсан судалгааны 6 баг 12 мэргэжилтэний бүрэлдэхүүнтэй Сэлэнгэ аймагт ажиллалаа. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв нь төрийн албаны зөвлөл ,Боловсрол шинжлэх ухааны яам, Сангийн яамтай хамтран төрийн албан хаагчдын талаархи тоон дата мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж гүйцэтгэсэн. 

Уг судалгааны үр дүнд төрийн албаны тогтвортой байдлыг хангахад саад болж буй хүчин зүйлсийг олж тодорхойлж цаашид чанарын мэдээллээр баяжуулан үр дүнг нарийсгах шаардлага үүсээд байна. 

Судалгаа 21 аймаг ,9 дүүрэгт нийт 8 сарын турш үргэлжлэх бөгөөд энэ удаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газар, Татварын ерөнхий газар, Сайхан сумын Номгон хүн эмнэлэг, Мандал сумын ЕБ-ын 2-р сургууль дээр тус тус нийт 150 гаруй төрийн албан хаагчидтай ярилцах болон цахимаар судалгаанд хамрагдлаа. 

Судалгааны зорилго нь төрийн албан хаагчидын ажиллах орчин, ажлын байрны сэтгэл ханамжийн талаар чанарын мэдээлэл цуглуулах , шинжлэх , ажлаасаа гарч буй нийтлэг шалтгааныг тодорхойлох, тэдгээрийг арилгах арга хэмжээг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргэнэ.