Skip to main content
зураг

“ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ЗЭРЭГЦЭН АЖИЛЛУУЛАХ НЬ ” сэдэвт сургалт боллоо.

2024 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд АНУ-ын Хөгжлийн Агентлагийн хэрэгжүүлж буй Монголын Эрчим Хүчний Засаглал хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Сэргээгдэх Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлж, хөгжлийг дэмжих зорилгоор “Тархмал эх үүсвэрийг түгээх сүлжээнд зэрэгцэн ажиллуулах нь” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.
Эрчим хүчний салбарын төрийн байгууллагууд төлөөллүүд болон төвийн болон орон нутгийн цахилгаан түгээх компаниудад зориулан зохион байгуулагдсан 2 өдрийн цогц сургалтад оролцогчдодоо батламж гэрчилгээг гардуулсан бөгөөд Эрчим Хүчний Яам, Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв УТҮГ, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Эрчим Хүчний Үндэсний Төв ТӨҮГ, ШУТИС, УБЦТС болон орон нутгийн түгээх үйл ажиллагаа эрхэлдэг нийт 20 гаруй компаниудын төлөөлөл оролцов. Сургалтад ШСБХТ-ийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын төслийн менежер Л.Даваажаргал, Э.Лхагвасүрэн нар хамрагдаж нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг Монголд ашиглаж буй бодит жишээнүүд, эрчим хүч түгээх сүлжээнд холбох стандарттай танилцлаа.