Skip to main content
Research

ОРОН НУТАГТ “ТӨРИЙН АЛБАНЫ ЧАНАРЫН СУДАЛГАА” ХИЙГДЭЖ БАЙНА

ШСБХТ-ийн “Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газар”-ын дарга Б.Азаар ахлуулсан “Төрийн албаны чанарын судалгаа”-ны багийн гишүүд 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс 11-р сарын 24-ний хооронд  Ховд, Баянхонгор, Сэлэнгэ, Дорнод аймаг бүрээс нэг сумын төрийн захиргаа, төрийн улс төр, төрийн үйлчилгээний нийт 1012 албан хаагчтай ярилцлага хийж судалгааны ажлыг өрнүүллээ.  

Судалгааны зорилго нь төрийн албан хаагчдын ажиллаж буй орчин нөхцөл, ажлын байрны сэтгэл ханамжийн талаар чанарын мэдээлэл цуглуулан, шинжлэх, төрийн албан хаагч ажлаасаа гарч байгаа нийтлэг шалтгаануудыг тодорхойлон, тэдгээрийг арилгах арга хэмжээний санал боловсруулан, холбогдох байгууллагуудад мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх юм .

Мөн тус орон нутагт ажиллах томилолтын үеэр  “Шинэ сэргэлтийн бодлого”, Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд орон нутгийн төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор 11 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн засаг даргын тамгын газраас “Төрийн албан хаагчдын зөвлөгөөн”-ийг Дорнод аймгийн 400 гаруй төрийн албан хаагчдыг хамруулж зохион байгууллаа.  
Уг зөвлөгөөнд ШСБХТ-ийн “Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газар”-ын дарга Б.Аз Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн чадамж”-тай холбоотой сэдвээр илтгэл тавилаа.