Skip to main content
зураг

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТ 211 ҮЙЛЧИЛГЭЭ БАЙГААГИЙН 65 НЬ ЧИГ ҮҮРГИЙН ДАВХЦАЛТАЙ БАЙНА.

ШСБХТ нь 2023 онд төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Процессын дахин инженерчлэл”-ийн ажилд оролцсон бөгөөд судалгааны тайлан, хэлэлцүүлгийн үеэр дараах үр дүнг хуваалцав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийсэн “Процессын дахин инженерчлэл”-ийн ажлын хүрээнд тус салбарт хэрэгжиж буй хууль, тогтоомж, дүрэм, журам, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод дүн шинжилгээ хийж НДЕГ, ХХҮЕГ-ын нийт 211-н үйлчилгээнд нийт 65 чиг үүргийн давхцал тодорхойлогдсон байна. 

Нийгмийн даатгалын хувьд 96 үйлчилгээний 37 нь давхцалтай бол, халамжийн 7, хөдөлмөрийн 21 үйлчилгээ тус тус чиг үүргийн давхцалтай байна.