Skip to main content
зураг

КАНАД УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТОМИЛОЛТЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ.

Төрийн албан хаагчийн албан томилолт, түүний нэгдсэн удирдлагын тухай Монгол Улсын эрх зүйн орчин, хэм хэмжээ, батлагдсан стандартыг судлах, олон улсын стандарт Монгол Улсад нэвтэрсэн байдал, албан томилолтын талаарх олон улсын сайн туршлагыг судлан ижил төстэй, ялгаатай талуудыг тодорхойлов. Тус сэдвийн хүрээнд Канад улсын сайн туршлагаас дурдвал: 

Төрийн албан хаагчийн албан томилолттой холбоотой асуудлыг Канад улсын хувьд “Төрийн үйлчилгээний холбоо” хариуцдаг байна. Тус холбооноос баталсан журмын дагуу төрийн албан хаагчийн томилолтыг зохицуулдаг бөгөөд журам нь бүх шатны албан хаагчдад тэгш үйлчилдэг. “Төрийн үйлчилгээний холбоо” нь Аялал жуулчлалын агентлагтай байх бөгөөд төрийн байгууллага нь тухайн агентлагаар дамжуулан албан томилолтыг захиална. Төрийн байгууллагууд албан томилолтыг зөвшөөрөхөөс бусад үйл явцад оролцдоггүй байна. Канад улсын төрийн үйлчилгээний холбоо нь албан хаагч хэзээ, хашаа, ямар ажлаар томилолтод явж байгааг үндэслэн унаа болон байр, хоолны зардлыг тогтоосон нарийн стандарттай байдаг.Энэхүү судалгааг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газраас Монгол Улсын төрийн албаны зарим төрлийн стандартыг бусад улсын стандарттай харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэлээ.