Skip to main content
ЗУРАГ

АВСТРАЛИ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРХЭН ХИЙГДДЭГ ВЭ .

АВСТРАЛИ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРХЭН ХИЙГДДЭГ ВЭ . 

ШСБХТ-өөс Төрийн албан хаагчийн цахим хэрэглээ түүний нэгдсэн удирдлагын тухай Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд заасныг бусад улсын дүрэм, журам, хууль тогтоомжтой харьцуулан  судалгааг хийлээ. 
Тус сэдвийн хүрээнд олон улсын зарим сайн туршлагаас дурдвал: 
Австрали улсын жишгийг судлахад тухайн улсын төрийн албан хаагч Австрали улсын иргэний хувиар олон нийтийн сүлжээнд өөрийгөө илэрхийлэх, нийтийн платформуудыг ашиглах эрхтэй. Хувийн амьдрал, хувийн үзэл бодол болон улс төрийн бие даасан үзэл бодолтой байх эрхтэй .
Гэхдээ үүний зэрэгцээ төрийн албан хаагчийн цахим хэрэглээ нь нийгэмд төрийн үйлчилгээ, төрийн албаны тусгал болж чадах хүчтэй. Иймээс албан хаагчийн хувийн зан байдал нь төрийн алба болоод засгийн газарт итгэх итгэлд нөлөөлж чадахуйц гэдгийг ухамсарлан үүрэг хариуцлага болон иргэний эрхийн тэнцвэрийг хадгалах ёстой.

Төрийн албан хаагчийн хувийн зан төлөв нь олон нийтийн сүлжээнд иргэдийн анхаарлыг онцгой татдаг бөгөөд албан хаагч, удирдах албан тушаалтнуудад хүний эрх болон албан хаагчийн ёс зүйн тэнцвэрийг хадгалсан зохистой цахим хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай.