Skip to main content
CLDP

Арилжааны эрх зүйн хөтөлбөр - Сургалт

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд батлагдсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, төрийн байгууллагын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв нь “Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр”-ийг АНУ-ын Худалдааны яамтай хамтран зохион байгуулахаар болсон билээ.

Тус хөтөлбөр нь АНУ-ын Худалдааны яамны Ерөнхий зөвлөлийн албаны санаачилгаар анх 1992 онд батлагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын бизнесийн эрх зүй, бодлого, зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээс гадна техникийн туслалцаа, эрх зүйн болон бодлогын зөвлөх үйлчилгээ, институтийг чадваржуулах, арилжааны эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг олон талт ажлуудыг тухайн орны хөгжлийн зорилтуудад нийцүүлэн явуулдгаараа онцлогтой юм.

Энэхүү хөтөлбөрийн эхний хэсэг нь “Дэд бүтцийн төслийн санхүүжилт, төсөл сонгон шалгаруулалт” сэдвийн хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 23-аас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 4 сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.

  1. Төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP Certification program)

Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн сургалт нь оролцогчдод ТХХТ-ийн талаарх үндсэн ойлголтыг өгч, Certified PPP Professional (CP3P) сертификат авах боломжийг олгосон билээ.

Тус сургалтаар ТХХТ гэж юу болох түүний тодорхойлолт, төрөл, үндсэн бүтэц, загварууд, төслийн бэлтгэл, менежтент зэрэг сэдвийн дор нийт 5 удаагийн цахим сургалт болон тойм сургалтыг орж яам агентлагуудын нийт 55 гаруй оролцогчдод CP3P сертификатын шалгалтыг өгөх эрхийг олгосон.

Сургалтын хөтөлбөр, материалыг Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Америк Хоорондын Хөгжлийн банк, Исламын Хөгжлийн Банк, Олон Талт Хөрөнгө Оруулалтын Сан болон Дэлхийн Банк Групп зэрэг хөгжлийн санхүүгийн тэргүүлэх байгууллагууд хамтран боловсруулсан ба тус сургалтад ТХХТ-ын талаарх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолтууд, үзэл баримтлалууд болон олон улсын шилдэг туршлагуудыг шингээсэн гарын авлагыг багтаасан болно.

  • PPP Certification Program Session I Fundamentals Part 1

  • PPP Certification Program Session I Fundamentals Part 2

  • PPP Certification Program Session II

  • PPP Certification Program Session III Part 1

  • PPP Certification Program Session III Part 2