АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМТАЙ ХАМТАРСАН АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРИЙН 5 ДАХЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, АНУ-ын Худалдааны яамны Арилжааны эрх зүйн хөтөлбөртэй хамтран энэ оны 9 дүгээр сарын 21, 22 ний өдрүүдэд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааны гарын авлага болон гэрээний стандарт” сэдвийн хүрээнд ээлжит семинараа зохион байгуулагдлаа.
Тус семинарт ШСБХТ-ийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдорж, АНУ-ын Худалдааны яамны Арилжааны эрх зүйн хөтөлбөрийн хуулийн зөвлөх Гришма Прадхан, Дэд бүтцийн зөвлөх, үйлчилгээ үзүүлэх “Mosely” компанийн захирал, хувьцаа эзэмшигч Марк Мозелэй нар урилгаар оролцлоо.
Тус семинарын үеэр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааны гарын авлага болон гэрээний стандарт” сэдэв дор илтгэл хийгдэж, ТХХТ-ийн хуулийн хүрээнд дагаж мөрдөх дүрэм, журмууд болон зэрэгцээд шинээр байгуулагдах гэж байгаа ТХХТ-ийн төвийн үйл ажиллагааны гарын авлага болох төсөлд хамрагдаж буй яамд, агентлаг болон бусад оролцогч талуудад хэрхэн зохицуулах талаарх алхмуудыг нарийвчлан тусгах талаар семинарт оролцогчидтой харилцан туршлага хуваалцлаа.