Эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, залруулах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга дор Засгийн газар боловсруулаад буй нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм.
Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна.
Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.
Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.
Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
Орон нутгаас нийслэл рүү зорин ирэх иргэдийн тоо эрчимжиж Улаанбаатар хотод ирж суурьшин амьдарч байна. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өсөж, авто замын сүлжээний багтаамжаас давсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж зам тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаагаас Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац 3 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр иргэд өдөрт 2.4 цаг, жилд 35 өдрийн түгжрэлд зарцуулж сүүлийн 10 жилийн хугацаанд түгжирлээс шалтгаалсан алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наяд төгрөг болж байгаа тооцоо байна.
Улаанбаатар хотод
Бодлогын хүрээнд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах төслүүд болон хотын төвлөрлийг сааруулж шинэ суурьшлын бүс, дагуул хот байгуулах дэд бүтэц, барилга байгууламжийн төслүүд гэсэн 2 багц төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийг хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, ажлын байр нэмэгдэн Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн багассанаар нийслэл дэх төвлөрөл ачааллийг бууруулах ач холбогдолтой.
Хот, хөдөөгийн сэргэлт, түүний хэрэгжилтийн эргэн тойронд
Эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, залруулах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга дор Засгийн газар боловсруулаад буй нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм.
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-аас төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах 2023 оны шалгалтад зориулан сорил боловсруулж, тус төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригт хүлээлгэн өглөө.
Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох сайд нарт даалгасан байна.
Хурлаар аж үйлдвэр, ногоон хөгжил, эрчим хүч, хот хөдөө, төрийн бүтээмж, боомтын сэргэлтийн хүрээнд эрдэмтэн, судлаач, ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан бөгөөд төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн “Аж үйлдвэрийн сэргэлт- Шинжлэх ухааны оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
Тус арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага оролцсон бөгөөд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв байгууллагын үйл ажиллагаа болон Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.