Skip to main content
зураг

ТӨРИЙН АЛБАНААС ГАРАХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ АЛБАН ХААГЧДЫГ УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ БОЛОМЖТОЙ

ШСБХТ-ийн Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсээс хийсэн судалгаагаар төрийн албаны чадамжийг дээшлүүлэх ажлын хүрээнд дараагийн 4 сард ажлаас гарах магадлалтай албан хаагчдыг таамаглалаа. Ингэхдээ машин сургалт, эконометрикийн салбарт хамгийн өргөн ашиглагддаг “Logistic regression” буюу “суурь загвар”-ын аргыг сонгож тооцоолол хийн сүүлийн жилүүдэд олон салбарт томоохон дэвшлүүдийг авчраад буй “Neural Network” загвар ашиглав. 

Тестийн өгөгдлийг “Logistic regression” загвараар үнэлэхэд 92%-ийн оновчтой /Хүснэгт 1/. “Neural network” загварыг хөгжүүлэхэд маш олон байдлаар, өөр өөр бүтэцтэй загваруудыг үүсгэж болдог ба ямар бүтэцтэй байх болон ямар “hyperparameter”-үүдтэй байхыг сонгох гэдэг нь хүндрэлтэй байдаг. Нарийн төвөгтэй олон давхаргатай сүлжээний бүтэц сонгож болох хэдий ч загварыг томруулснаар гарч буй үр дүнд онцын сайжруулалт гарахгүй байсан тул 2 нууц давхаргатай /hidden layer/ бүрэн холбогдсон сүлжээг сонгосон. Ингэхэд хамгийн сайн үр дүнг “NN(оролтын тоо, 64, dropout = 0.2, 8,1), аdam optimizer, class weights = {‘төрийн албанаас гарсан’:12, ‘төрийн албан үлдсэн:1’}” загвар үзүүлсэн/Хүснэгт 3/.  Тус загварын үр дүнд 94.1% мөн “Precision” 17% болж “Logistic Regression” загварыг давсан үзүүлэлт гарсан /Хүснэгт 2/.

Төрийн албанаас гарч болзошгүй албан хаагчдыг урьдчилан таамаглах судалгааны үр дүнд боловсруулсан загварууд маань өндөр оновчлолтой бөгөөд загваруудыг ашиглан төрийн албанд ажиллаж байгаа өндөр ур чадвартай албан хаагчдыг төрийн албанаас гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой. Харин өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд уг асуудлыг хэрхэн зохицуулж,  хэрэгжүүлэх нь тодорхойгүй тул цаашид анхаарах шаардлагатай болохыг судалгаагаар харж болно . 

Судалгаагаар чамлахааргүй үр дүнгүүд гарч байгаа боловч загварчлалд ашигласан хувьсагчид хатуу шинж чанартай, цаг хугацааны туршид төдийлөн өөрчлөгдөхгүй тул (Жишээ нь, хүйс, аймаг, нас, туршлага) энэ загварууд хамгийн төгс бус, учир дутагдалтай талууд ч мөн бий. Иймээс төрийн албан хаагчидтай биеэр уулзаж, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөл байдлыг судалж, тэдний оролцоотойгоор төрийн албандаа тогтвор суурьшилтай ажиллахад нь юу саад болж байгаа, юу дэмжлэг болж болох, төрийн албанаас, ажлаасаа гарахад ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгааг төрийн албан хаагчдын цахим болон ярилцлагын судалгаануудаар дэлгэрүүлж судлах шаардлагатай.