Skip to main content
АВСТРАЛИ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРХЭН ХИЙГДДЭГ ВЭ .

ШСБХТ-өөс Төрийн албан хаагчийн цахим хэрэглээ түүний нэгдсэн удирдлагын тухай Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд заасныг бусад улсын дүрэм, журам, хууль тогтоомжтой харьцуулан судалгааг хийлээ.
Тус сэдвийн хүрээнд олон улсын зарим сайн туршлагаас дурдвал:
Австрали улсын жишгийг судлахад тухайн улсын төрийн албан хаагч Австрали улсын иргэний хувиар олон нийтийн сүлжээнд өөрийгөө илэрхийлэх, нийтийн платформуудыг ашиглах эрхтэй
Хувийн амьдрал, хувийн үзэл бодол болон улс төрийн бие даасан үзэл бодолтой байх эрхтэй .
Гэхдээ үүний зэрэгцээ төрийн албан хаагчийн цахим хэрэглээ нь нийгэмд төрийн үйлчилгээ, төрийн албаны тусгал болж чадах хүчтэй. Иймээс албан хаагчийн хувийн зан байдал нь төрийн алба болоод засгийн газарт итгэх итгэлд нөлөөлж чадахуйц гэдгийг ухамсарлан үүрэг хариуцлага болон иргэний эрхийн тэнцвэрийг хадгалах ёстой.
Төрийн албан хаагчийн хувийн зан төлөв нь олон нийтийн сүлжээнд иргэдийн анхаарлыг онцгой татдаг бөгөөд албан хаагч, удирдах албан тушаалтнуудад хүний эрх болон албан хаагчийн ёс зүйн тэнцвэрийг хадгалсан зохистой цахим хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай .
▶️Дээрх судалгааг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга Б.Аз, тус газрын төслийн менежер Ө.Баясгалан, мэргэжилтэн Э.Гантуяа, А.Ганцэцэг, Ц.Долгормаа нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг Монгол Улсын төрийн албаны зарим төрлийн стандартыг бусад улсын стандарттай харьцуулан гүйцэтгэж дуусгалаа.

“ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ЗЭРЭГЦЭН АЖИЛЛУУЛАХ НЬ ” сэдэвт сургалт боллоо.

2024 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд АНУ-ын Хөгжлийн Агентлагийн хэрэгжүүлж буй Монголын Эрчим Хүчний Засаглал хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Сэргээгдэх Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлж, хөгжлийг дэмжих зорилгоор “Тархмал эх үүсвэрийг түгээх сүлжээнд зэрэгцэн ажиллуулах нь” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.

КАНАД УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТОМИЛОЛТЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ.

Төрийн албан хаагчийн албан томилолт, түүний нэгдсэн удирдлагын тухай Монгол Улсын эрх зүйн орчин, хэм хэмжээ, батлагдсан стандартыг судлах, олон улсын стандарт Монгол Улсад нэвтэрсэн байдал, албан томилолтын талаарх олон улсын сайн туршлагыг судлан ижил төстэй, ялгаатай талуудыг тодорхойлов.

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ ТӨРЛИЙН СТАНДАРТЫГ БУСАД УЛСЫН СТАНДАРТТАЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА” ХИЙГДЛЭЭ.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газраас Монгол Улсын төрийн албаны зарим төрлийн стандартыг бусад улсын стандарттай харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэн холбогдох байгууллагад хүргүүллээ.

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР”-ЫН ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛНА

“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар”, “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын удирдлагууд өнөөдөр /2024.03.15/ уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

ОЛОН УЛСАД ТӨРИЙН АЛБАНД ТУУШТАЙ АЖИЛЛАХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР МОНГОЛ УЛС ДУНДЖААС ХОЙШ ҮНЭЛЭГДЖЭЭ.

Дэлхийн банкнаас “Төрийн албан хаагчийн судалгаа”-г нийт 32 улс орны төрийн албан хаагчдын дунд явуулсан бөгөөд тухайн судалгааг Монгол Улсад хийснээр үр дүнг бусад улс орнуудтай харьцуулах боломжтой боллоо.