Skip to main content
зураг

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ ТӨРЛИЙН СТАНДАРТЫГ БУСАД УЛСЫН СТАНДАРТТАЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА” ХИЙГДЛЭЭ.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын  газрын дарга Б.Аз, тус газрын төслийн менежер Ө.Баясгалан, мэргэжилтэн Э.Гантуяа, А.Ганцэцэг, Ц.Долгормаа нар  Монгол Улсын төрийн албаны зарим төрлийн стандартыг бусад улсын стандарттай харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэн холбогдох байгууллагад хүргүүллээ. 

Тус судалгаагаар Төрийн байгууллагын хаягжилт, Төрийн албан хаагчийн харилцаа, цахим хэрэглээ, албан томилолт, ажил хүлээлцэх процесстой холбоотой эрх зүйн орчин, хэм хэмжээг судлан, бусад улсын стандарт, хэм хэмжээтэй харьцуулав. 
Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж ажил хүлээлцэх үед нийтээр баримталдаг хэм хэмжээ, хууль дүрэм журмыг олон улсын сайн туршлагатай харьцуулан ижил төстэй болон ялгаатай талуудыг тодорхойллоо. 
Япон улсын сайн туршлагаас дурдвал: 
Япон Улсад төрийн албан хаагч нэг ажлын байран дээр гурваас илүү жил ажиллавал тухайн албан хаагчаас шинэ санал, санаачилга гардаггүй ба эрх мэдэл төвлөрдөг гэх ойлголт дээр үндэслэн, жил бүр  өөр хэлтэс нэгжид шилжин ажилладаг. 
Иймд ажил хүлээлцэх явц нь чухал ач холбогдолтой бөгөөд төрийн албан хаагчдад зориулсан гарын авлага дээр суурилна. Ажилтны хүлээн авах шаардлагатай албан ёсны бичиг баримтыг "хүлээн авах бичиг баримт" гэх ба ажлыг хэрхэн үргэлжлүүлэн хийх тухай бичиг баримтыг "гарын авлага" гэнэ. 
Албан хаагч нь ажил хүлээлцсэн даруйдаа дээрх хоёр бичиг баримтыг шинэчлэн хөтлөх шаардлагатай болно. Учир нь төрийн албан хаагчид жил бүр шилжин ажиллаж, үүрэг хариуцлага нь өөрчлөгдөн, зарим тохиолдолд огт өөр ажлыг хариуцан ажилладаг тул үйл ажиллагааг алдаагүй үргэлжлүүлэх нарийн зааварчилгаа байх ёстой. Ингэснээр ажил хүлээлцэхэд хялбар байх бөгөөд дараагийн ажилтан томилогдон ирээд асуудал, хүндрэл багатайгаар шинэ ажилдаа мэргэшин ажиллах боломжийг олгодог.