Skip to main content
сэлэнгэ аймаг

МАХНЫ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

МАХНЫ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО ХХААХҮЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын мал үржүүлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан "Махны үхрийн аж ахуйн эрхлэгчдийн зөвлөгөөн" өнгөрсөн 7 хоногт Сэлэнгэ аймагт амжилттай болж өндөрлөлөө.

Зөвлөгөөнд 10 аймгийн эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэд компаны төлөөлөгч нар оролцож Фермерийн аж ахуйд шилжих цаг болсон гэдгийг Махны үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.

Мөн фермерийн аж ахуй эрхлэхэд тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцаж, гарц шийдэл эрэлхийллээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв нь Аж үйлдвэрийн сэргэлтийн нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, экспортыг нэмэгдүүлэх гарц шийдлүүдийг судалж байгаа бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдорж, болон тус газрын төслийн менежер Л.Даваажаргал нар энэхүү зөвлөгөөнд оролцлоо.