Skip to main content
Image1

ДУЛААНЫ 3 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ , ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХУРДАСГУУР ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд “Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ“ гэсэн зорилт бий.

Өнөөдөр  өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой  Дулааны гуравдугаар цахилгаан станцын нөхцөл байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд тулгарч буй асуудлууд, санхүүжилт зэрэг асуудлын  талаар санал солилцож тус станцын техникийн бодлогын хэлтсийн дарга Г.Амартүвшин болон холбогдох инженерүүдтэй  Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн  Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын  мэргэжилтнүүд  уулзалт хийлээ.

Дулааны гуравдугаар цахилгаан станц нь Монгол улсын төвийн бүсийн эрчим хүчний 16 хувь,  Улаанбаатар хотын  дулааны эрчим хүчний  31 хувь,  үйлдвэрийн уурын хэрэглээний  47 хувийг  тус тус хангадаг  гэсэн тооцоо бий .