Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр эхэллээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай өнөөдөр танилцлаа.
"Цемент шохой" төрийн өмчит хувьцаат компаниас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Хөтөл эдийн засгийн форум-2022”-ыг зохион байгууллаа. Тус форумд Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн оролцож “Шинэ сэргэлтийн бодлого, боломж” сэдвээр илтгэл тавилаа.
“Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагаас ERI-тай хамтран 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Шинэ сэргэлтийн бодлого ба ЖДҮ салбар” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
"Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан.