“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар”, “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын удирдлагууд өнөөдөр /2024.03.15/ уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэнэ.
Боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргана.
Дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэнэ.
Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.
Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Байгалиа хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг бий болгоно.
Төрийг чадварлаг, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, хөгжлийг дэмжигч, иргэддээ үйлчлэгч болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Шинэ сэргэлтийн бодлого, түүний хэрэгжилтийн эргэн тойронд
“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар”, “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын удирдлагууд өнөөдөр /2024.03.15/ уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Дэлхийн банкнаас “Төрийн албан хаагчийн судалгаа”-г нийт 32 улс орны төрийн албан хаагчдын дунд явуулсан бөгөөд тухайн судалгааг Монгол Улсад хийснээр үр дүнг бусад улс орнуудтай харьцуулах боломжтой боллоо.
Цахим судалгааны үр дүнгээс үзэхэд төрийн албанаас гарах шалтгаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг цалин хөлсний, ажиллах орчны, өсөн дэвжих боломжтой холбоотойгоор 3 үндсэн хэсэгт хуваан үзэх боломжтой байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-аас Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Дэлхийн банкны Төрийн албан хаагчийн судалгааг Монгол Улсын нийт төрийн албан хаагчдыг төлөөлөх түүвэр дээр цахим хэлбэрээр 2 удаа хийж гүйцэтгэлээ.
ШСБХТ-ийн Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсээс хийсэн судалгаагаар төрийн албаны чадамжийг дээшлүүлэх ажлын хүрээнд дараагийн 4 сард ажлаас гарах магадлалтай албан хаагчдыг таамаглалаа.